Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар аймгийн ИТХ-ын 2021 оны ажлын тайлангийн тухай хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай, ИТХ-ын 2022 оны ажлын төлөвлөгөө зэргийг хэлэлцлээ. Тамгын газрын дарга Д. Алтаншагай аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны төлөвлөгөөний тухай танилцуулсан бол БОАЖГ-ын дарга А.Гантөмөр 2022 онд ойгоос бэлтгэх модны хувиар, тусгай болон ахуйн зориулалтаар агнах, барих амьтны хуваарийг танилцуулж, аймгийн иргэний зөвлөлийн 2021 оны ажлын тайлантай танилцах зэрэг асуудлыг хэлэлцлээ.