Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10:10 цагт эхэллээ. Хуралдаанд ирвэл зохих 37 төлөөлөгчөөс 36 төлөөлөгч оролцож, 1 төлөөлөгч чөлөөтэй, хуралдааны ирц 97.2 хувьтай байна. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа хуралдааныг нээж үг хэлэхдээ аймаг, орон нутгийн цаг үеийн ажил байдлын талаарх мэдээлэл танилцууллаа.
Хуралдаанаар:
1. Комисс байгуулах тухай
2. 2022 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг батлах тухай
3. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Одоогоор хуралдаанаар хэлэлцэх асуудлаас 1 дүгээр асуудлыг хэлэлцэн баталж, 2 дугаар асуудлыг хэлэлцэж байна.