ХАВДРЫГ ХАМТДАА ДАВАН ТУУЛЬЯ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хавдрыг хамтдаа даван туулья арга хэмжээг ХСҮТ, аймгийнЭрүүл мэндийн газар, Элгэмсэг оршихуй, Наран ижий ТББ-ууд, Гадаадад байгаа Монголчуудын холбоо хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулж байна.
Уг арга хэмжээг Увс аймгийн Давст, Улаангом суманд зохион байгуулсан бөгөөд манай суманд зохион байгуулах хүсэлтийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Болдбаатар тавьсны дагуу урилгаар хүрэлцэн ирж сумын иргэдийг хавдрын эрт илрүүлгийн үзлэгт хамруулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.