ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДҮҮРГИЙН ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖ "ДУНД ХУРД ХЭМЖИГЧ" КАМЕРЫН СУУРЬ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХИЙЖ, СУУРИЛУУЛАН, ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2021-11-16

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэг, Улаанбаатар-Чойбалсан чиглэлийн хэвтээ тэнхлэгийн автозамаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах зориулалттай камерын суурь төхөөрөмжийг хийх, суурилуулах ажлыг 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусгаж, өнөөдөр хүлээлгэн өгч байна.
Тус ажлыг дүүргийн Политехникийн коллежийн хамт олон багш, ажилтан нийт 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр, машин механизм, төхөөрөмжүүдээ ашиглан, 12 өдрийн турш хийж гүйцэтгэжээ.
Энэ хүрээнд камерын хөлийг байрлуулах газар сонгох, ажлыг гүйцэтгэлтэй Засаг даргын Орлогч С.Тунгалаг, ЗАА-ны дарга Д.Оюунбилэг нар тухай бүр танилцаж, дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа М.Мягмарсүрэн нарын албаны хүмүүс хамтран ажилласан бол өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, Хурандаа Х.Ууганбаяр, дэд хурандаа М.Мягмарсүрэн, ИТХ-ын хэлтсийн дарга Б.Уртнасан, нягтлан бодогч Б.Үүрийнтуяа, мэргэжилтэн Ч.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авлаа.
Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Нарантуяа өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын Шуурхай хурлын үеэр төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр олон олон ажлыг хийх боломж байгааг харуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 5 болон 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Дундаж хурд" хэмжигч камерын хөл суурилуулах ажилд дэмжлэг үзүүлэн, хамтарч ажилласан дүүргийн Политехникийн коллежийн хамт олонд "ТАЛАРХАЛ", 500.000 төгрөгийн хамт гардуулан өгсөн юм.
ТАНАЙ ХАМТ ОЛОНД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.
 
 
 
 
 
 
 
 
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%