ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 274 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-11-12

Монгол улсад Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Налайх дүүргийн 274 дүгээр цэцэрлэгийн хамт олон “АВАХ ХҮНД НЭГ ҮГ Ч ЭРДЭНЭ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Налайх дүүргийн Засаг даргын Орлогч Н.Мандуул, Монгол улсын гавьяат багш Ц.Тунгалаг, дүүргийн Боловсролын хэлтсийн СӨБ-ын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Мөнгөнтуяа нар оролцож, “Байгууллагын соёл”, “Хүүхэд хамгааллын бодлогыг цэцэрлэгт хэрэгжүүлэх нь”, “Багшийн ёс зүй, харилцаа хандлага” сэдвүүдээр лекц уншиж, хамт олны дунд кейс ажиллуулж, маш сонирхолтой байдлаар зохион байгуулагдсан бөгөөд “Бидний үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр асуулт, хариулт, ярилцлага өрнүүлж, тэдний санал сэтгэгдлийг сонссон юм.
Хэлэлцүүлгийг тус цэцэрлэгийн эрхлэгч С.Пүрвээ нээж, үг хэлэхдээ: Энэхүү хэлэлцүүлгийг бид үйл ажиллагаагаа эхлээд удаагүй шинэхэн хамт олноо чадваржуулах, туршлага судлах, сургалт, үйл ажиллагаандаа тулгамдаж буй асуудлуудаар зөвлөгөө авах, цаашлаад сурсан, мэдсэн бүхнээ ажил үйлсдээ хэрэгжүүлж, ажиллах зорилгоор зохион байгуулж байна хэмээн хэлсэн юм.
Мөн Монгол Улсын гавьяат багш Ц.Тунгалаг “Байгууллагын соёл” сэдвээр лекц уншихдаа тухайн цэцэрлэгийн өнгө төрх, харилцаа хандлага, хамт олны уур амьсгал, хувцаслалт маш сайхан байна, энэ богино хугацаанд сайхан хамт олныг бүрдүүлж, амжилттай ажиллаж байгаа цэцэрлэгийн хамт олонд халуун баяр хүргэж, ажлын их амжилтыг хүслээ.
Тус цэцэрлэг нь 2021 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон бөгөөд 6 бүлэгт дүүргийн 1 болон 7 дугаар хорооны 4-5 настай 120 хүүхдийг хүлээн авч Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байгаа ба 30 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%