ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

2021-11-15

     Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ-ын дарга Ж.Отгонтуяа, Засаг дарга М.Бадам тэргүүтэй албаны төлөөлөгчид 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүрэгт зочиллоо.
     Зочид төлөөлөгчдийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Осорваань нар хүлээн авч уулзлаа.
     Уулзалтын үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Монгол Улсаны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд сумын ИТХ, багийн ИНХ-ын талаар туссан онцлог зүйл заалт, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Осорваань дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Ажлын албаны үйл ажиллагааны талаар танилцуулга хийж зочид төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч санал солилцлоо.
     Мөн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, 11 дүгээр хорооны Засаг дарга Х.Батжаргал хорооныхоо үйл ажиллагаа, хороонд хийгдэж буй бүтээн байгуулалт, дахин төлөвлөлтийн ажлын талаар Бүрэгхангай сумын Засаг дарга болон ЗДТГ-ын албан хаагчдад танилцуулсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%