Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-д нэр дэвших иргэдийн хүсэлтийг бичгээр болон цахим хуудсаар хүлээн авч байна.
Иймд “Иргэний зөвлөл”-д нэрээ дэвшүүлэх иргэд 2021 оны 11 дугаар сарын 09-ний өдрийн дотор аймгийн ЗДТГ-ын 105 тоот өрөөнд ирж уулзана уу.
Тавигдах шаардлага:
-Сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгч, төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй, ял шийтгэлгүй, ашиг сонирхлын зөрчилгүй, тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй Монгол Улсын иргэн байна.