СУМЫН ЦАГДААГИЙН ХЭСЭГТ ШИНЭЭР ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ЦАГДААГИЙН АЖИЛТАН ТОМИЛОГДОН ИРЛЭЭ.
Сумын цагдаагийн хэсэгт шинээр хэсгийн төлөөлөгч, цагдаа шинээр томилогдон ирж ажил хүлээлцлээ.
Ажил хүлээлцэх үеэр сумын ИТХ-ын дарга Л.Гантөмөр, Засаг даргын орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн НБД Д.Лхамхүү, ЗДТГ-ын дарга Н.Баттулга нар аймгийн Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн албаны цагдаа Чимэд-Очироор ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзаж сум орон нутгийн онцлогийн талаар танилцуулж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, ялангуяа мал хулгайлах гэмт хэргийг бууруулах чиглэлийн ажлыг түлхүү хийх талаар зөвлөмж чиглэл өглөө.
Мөн хүрээлэн буй орчны гэмт хэрэг зөрчил буюу байгалийн цогцолбор газарт хууль бус ан агнуур хийх, ховор ургамал түүх зэрэг санамсаргүй болон санаатай байдлаар гэмт хэрэгт өртөж болзошгүй бүс нутаг тул холбогдох хуулийн сургалт сурталчилгааны ажлыг хамтарч хийхээр ярилцлаа.
Сумын ИТХ-ын дарга Л.Гантөмөр шинээр томилогдон ирсэн хэсгийн төлөөлөгч С.Юндэндорж, цагдаагийн ажилтан Б.Гатав нарт иргэдийн амгалан тайван байдлыг бий болгоход хамтран ажиллахыг хүсэж, Тариалан сумруу томилогдон ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч Л.Тулгын цаашдын ажилд амжилт хүслээ.