Аймгийн Биеийн тамир спортын газар аймгийн Засаг даргын Тамгын газар, Спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний төвтэй хамтран “Биеийн тамир, спортын хөгжлийн ирээдүй” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2021.11.06-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөнөөр биеийн тамир спортын ирээдүйн хөгжлийн бодлого чиглэлийг хэлэлцэх, биеийн тамирын багш, дасгалжуулагчдын бүтээлч санал санаачлагыг тусган аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн ИТХ, УИХ-ын гишүүдэд зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хүргүүлэх юм.
Зөлөгөөний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нийт оролцогчдод амжилт хүсээд салбартаа үр бүтээлтэй ажилласан тамирчдын шагналыг гардуулан өглөө. Хөнгөн атлетикийн спортын мастер цол тэмдгээр Н.Баттулга, Жүдо бөхийн ОУ-ын спортын мастер МУ-ын начин Б.Ганбаатар, мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Аймгийн харцага Б.Батсайханд аймгийн Арслан цол, Жаргалант сумын харьяат аймгийн нэмэх начин Б.Энх-Амгаланд аймгийн Заан цолыг аймгийн Засаг даргын захирамжаар олгосныг тус тус гардуулан өглөө.