Дархан Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр /2021.11.04/ хуралдаж, зөвлөлийн 2021 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүн, цаашид хийх ажлын тухай санал бодлоо солилцлоо.
Зөвлөлийн дарга, гишүүд цаашид нийгэм рүү чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулан, хамтран ажиллах талаар саналаа илэрхийлсэн юм.