Дархан сумын ИТХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.11.01/ шинэ дарханы 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 дугаар багуудад 2020, 2021 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудад хяналт, шалгалт хийлээ.
Ажлын хэсэгт Дархан сумын ИТХ-ын Хөгжлийн төлөвлөлт, хот байгуулалт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, инновацын бодлогын хороо болон ДСЗДТГ-ын мэргэжилтнүүд ажиллаж байна.