ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НИЙСЛЭЛИЙН ОЙН ӨДРӨӨР СҮХБААТАР ДҮҮРГИЙН 10 ХОС ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛЛАА

2021-10-29

     Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэрлэх ёслолын ордон, Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс хамтран гэрлэлтээ батлуулж буй дүүргийнхээ хосуудад “Гэрлэлтийн гэрчилгээ гардуулах” ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
     Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа, дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Ариунжаргал нар оролцож гэрлэлтээ батлуулан нөхөр, эхнэр болж хосуудад гэрлэлтийн баталгаа, ИТХ-ын талархал гардуулан өгч амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
     Мөн энэ үеэр "Гэрлэх ёслолын ордны түүхэн болон Хосуудын аз жаргалтай мөч" гэрэл зургийн үзэсгэлэн,
Нийслэл хотын түүхэн бүтээн байгуулалт, гэрлэх ёслолын ордны видео танилцуулга,
Гэр бүлийн тухай ойлголт, Гэр бүлийн тогтвортой харилцаа сэдвээр гэр бүлийн боловсрол дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Гэр бүл болж буй хосууддаа
Ховор эрдэнийн үнэтэй залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай замбуу тивийн ёс
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдлээрэй
Насан туршид хамтран жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%