Өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзан аймагт нэн шаардлагатай байгаа 5 ширхэг хүчилтөрөгчийн аппаратыг гардуулж өглөө . Уулзалтын үеэр эмнэлгийн удирдлагууд 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай суурин рентген аппарат, эмнэлгийн тоног төхөөрөмж, иж бүрэн тоноглолтой түргэний тэрэг зэрэг нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Гишүүн энэ үэер аймгийн эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч холбогдох мэргэжлийн хүмүүстэй хамтран эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэхээр зорин ажиллаж байгаа.