БШУЯ-ны бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир ахалсан ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэй ирж аймгийн бүх шатны боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний орчин нөхцөлтэй танилцах, зөвлөн туслах зорилгоор 10-р сарын 25 хүртэл аймгийн төв болон сумдад очиж ажиллах юм. Нийт 21 аймгаас Баян-Өлгий аймаг боловсролын чанараар адагт жагсдаг хэвээр байна. Баян-Өлгий аймгийн боловсролын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, багшийн арга зүйг хөгжүүлэхэд баримталж буй бодлого цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг, сургалтууд илүү өргөн хүрээнд явагдаж байна. Мөн 10-р сарын 23-нд Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Баян-Өлгий аймагт ирж ажиллана.