ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ИРВЭСИЙН ЭХ НУТАГ-2021” АРГА ХЭМЖЭЭГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2021-10-24

Киргиз улсын нийслэл Бишкек хотод 2013 оны 10-р сарын 22-23-нд “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж, цоохор ирвэс тархсан 12 улс орон, хандивлагч байгууллагуудын төлөөлөгчид оролцон “Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал”-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.
Манай улсад дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг таньж мэдэх, байгаль, экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилготой “Цоохор ирвэсийн өдөр”-ийг 9 дэх жилдээ уламжлал болгон тэмдэглэж байна.
Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр /2021.10.23/ аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран “Ирвэсийн эх нутаг-2021” хүүхдийн наадмыг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгууд нэгэн зэрэг зохион байгууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%