Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 3-р улирлын хурлыг энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Уг хурлаар зөвлөлийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын явцтай танилцаж, хийгдээгүй ажлыг 10, 11-р сард багтааж хийх чиглэлийг зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.
ГХУСАЗСЗ нь 2021 онд 4 зорилт 35 арга хэмжээг төлөвлөсөн байна.
Цар тахлын дэгдэлт 3-р улиралд ихэссэнтэй холбоотой зарим сургалт сурталчилгааны ажил хийгдээгүй бөгөөд цахимаар соён гэгээрүүлэх, хуулийн сургалт, сурталчилгааг зохион байгуулж нийт 46 мэдээлэл байршуулж давхардсан тоогоор 9210 иргэнд хүргэсэн байна.
Уг мэдээллийг ангилавал гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг зурагт хуудас болон видео мэдээлэл 9, авилга, ашиг сонирхлын гэмт хэргийн эсрэг зурагт хуудас болон шторкон мэдээллүүд 9, хүрээлэн буй орчны гэмт хэргийн эсрэг 15, залилах гэмт хэргийн эсрэг 2, хулгайлах гэмт хэргийн эсрэг 1, архидан согтуурахтай холбоотой 1, цаг үеийн мэдээллийн шинжтэй 4 мэдээллийг байршуулсан байна.
Мөн төлөвлөгөөнд туссан арга хэмжээний дагуу сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн гудамж талбайд байршуулсан 7 самбарын 14 мэдээллийг шинэчилэн хийлгэж байршуулсан. Цагдаагийн хэсгийн мотоциклын засвар үйлчилгээг хийлгэж мотоциклыг ажиллагаанд орууллаа.
Төсөв санхүүгийн хувьд 5.321.400 төгрөгөөс 1.832.900 төгрөгийг одоогоор зарцуулаад байна.
Цагдаагийн хэсгийн мотоциклийг-300.000
Гудамж талбайн мэдээлэл шинэчлэхэд-237.000
Иргэнд олгосон урамшуулал -100.000
Камерийн засварт-905 000
Бичиг хэрэг-290.900
СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ