ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМАГ КОРОНА ВИРУСТ ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ PCR ШИНЖИЛГЭЭ АВДАГ БОЛЛОО

2021-10-19

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цэг үед УИХ-ын дарга асан, “Эх нутгийн иргэд” ТББ Тэргүүн М.Энхболд коронавирусийн өвчлөлтэй тэмцэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлж өөрийн санаачлан хэрэгжүүлж буй "Монгол малчин" төслийн хүрээнд хамтран ажилладаг "Баянмөнх техник дэвшил" ХХК болон ЭМЯ-д хүсэлт тавьсны дагуу 800 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Молекул биологийн лаборатор”-ийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ. Уг лабораторийн үйл ажиллагааг хэвийн явуулах, агааржуулалт холболт, өрөө тасалгааны засварын ажлыг аймаг, орон нутгаас дэмжин хийж өгснөөр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварыг илрүүлэх PCR шинжилгээ хийгдэж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%