М.Батжаргалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод байна.
Миеэгомбын Батжаргал 1962 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрж, Хишиг-Өндөр сумын сургууль, Монгол улсын Их сургууль, Удирдлагын академи тус тус төгссөн.
1984-1994 онд аймгийн "Дэвшилт", "Булганхангай" сонины сурвалжлагч, 1994-2001 онд "Ардын эрх" сонин МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч 2001-2017 онд аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, тасаг, хэлтсийн дарга, 2018 оноос аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ахлах мэргэжилтэнээр ажиллаж байгаад 2021 оны 10 сарын 01-нээс эхлэн тус албанд томилогдлоо.