ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН “СЭЛЭНГЭ-2021” ХАМТАРСАН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ТӨВ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ 2 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-10-08

Энэ удаагийн “Сэлэнгэ-2021” хээрийн сургууль “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах нь” сэдвийн хүрээнд амжилттай явагдсан бөгөөд Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар ажилласан байна. Гол зорилго нь хоёр улсын найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, бэлэн байдлын түвшинг сайжруулах, харилцан туршлага солилцох, сургуульд оролцож буй бие бүрэлдэхүүний ёс суртахуун, сэтгэлзүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой ажээ. Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ 2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь Монгол Улсад Ардын хувьсгал ялсны түүхт 100 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болсон байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%