ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын дарга, Ажлын албанаас Заамар суманд ажиллалаа

2021-09-28

Орон нутгийн ард иргэдийн аятай тухтай амьдрал, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой соёл амралтын хүрээлэнг цогцолбороор нь байгуулахаар суурь ажлуудаа хийжээ.
Анх 2008 онд нэгэн гэр бүлийн санаачлагаар мод тарьсанаар ногоон байгууламж болгох анхны санаа төрж, 4 га газрыг сумын Иргэдийн хурлаараа шийдэж, хашаажуулан, худаг усалгаагаа бүрэн шийдэж, сумын иргэн Оргилболдоор гоёмсог хаалга зуруулж, үүд хаалгаа бэлэн болгожээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсвийн дагуу ахмадын хэсэг, хүүхэд багачуудын хэсэг, залуусын чөлөөт цагаа өнгөрөөх хэсэг, мөн элсэн волейбол, хөл бөмбөгийн ногоон талбай, төв хэсэгтээ хүндэтгэлийн өргөө байгуулан, түүндээ сумын залуу хосын гэрлэх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Заамар сумын Засаг дарга сумын маань газар нутаг дэндүү их уул уурхайд эзлэглэж байгаа тул бидэнд ногоон байгууламж байгуулах шаардлагатай байгаа талаар хэлсэн үгэндээ онцолж байлаа.
Заамар сум 100 жилийн ойгоо 4 га талбайд ногоон байгууламж бүхий соёл амралтын цогцолбортой угтах зорилготой байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%