ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХОВД АЙМГИЙН СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫНХАН 2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН НЭГЭН ГЭХЭД “ХОС БИЧИГТЭН” БОЛНО

2021-09-27

Иргэдийн Монгол хэл бичгийн түвшинг жигд дээшлүүлэх, төрийн албан хаагчид үндэсний бичгээ хэрхэн хэрэглэж сурах нөхцөл бололцоог тэгш хүртээж, өв уламжлал, түүх соёлоо хайрлан хамгаалж хөгжүүлэх зорилгоор Монгол улсын Соёлын яамнаас “Хос бичигтэн яам” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, Монгол хэлний зөвлөл хамтран “Хос бичигтэн соёл урлагийн салбар” арга хэмжээг өнөөдөр /2021.09.27/ зохион байгууллаа.

“Хос бичигтэн соёл урлагийн салбар” арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, 09 дүгээр сарын 23-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан “Монгол хэл бичиг” дэд хөтөлбөрийг холбогдох байгууллага, алба хаагчид үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг уриалж, салбарын хамт олонд амжилт хүслээ.

Аймгийн ЗДТГ-ын Соёлын хэлтсээс Соёлын салбарт ажиллаж буй бүх алба хаагчид 2022 оны гуравдугаар сарын нэгэн гэхэд Монгол бичгээр бичиж, уншиж, үзэл бодлоо илэрхийлж сурна гэсэн зорилго тавьж байна”.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%