ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС 4-Р ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2021-09-17

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ээлжит бус 4 дүгээр хуралдаанаар “Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт”-ийн явцад аймгийн ИТХ-ын хороодоос хийсэн дүгнэлтүүдийг хэлэлцэж  аймгийн ИТХ-ын 6 дугаар Хуралдаанд шилжүүллээ.
Мөн “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох, орон нутгийн хамгаалалтад авах тухай”, “Сэргэлэн, Алтанбулаг сумдын зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тухай”, “Аймгийн сумдын багийн нэрийг уламжлах тухай” асуудлуудад Хурлын байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтүүдийг сонсож Хурлын хуралдаанд шилжүүлж, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөнөөний хэрэгжилт” болон “Ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын талаарх явцын мэдээлэл”-ийг хэлэлцэж хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%