Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны баярын өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүүгээ 28 дах жилтэйгээ золгож байна. Соёл урлагийн ажилтны баяр нь урлагийн байгууллагын уран бүтээлчид төдийгүй урлагт хайртай хүн бүрийн баяр билээ.
Соёл урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Аймгийн нийтийн номын сангийн санч, мэдээллийн ажилтан С.Бадамханд, нийтийн номын сангийн засварчин Б.Батжаргал, Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Нийтийн номын сангийн номын санч Ц.Нарантуяа, Нийтийн номын сангийн джур Х.Батмөнх, Аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух”-аар нийтийн номын сангийн үйлчлэгч С.Оюунцэцэг нар шагнагдлаа.