ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-09-14

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
 
Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 13-14-ний өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг орон нутгийн удирдлагууд болон Төрийн албаны салбар зөвлөлийн төлөөлөл, ахмад ажилчдын төлөөлөлтэй уулзаж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь хүлээн авя сонслоо.
Цар тахлаас улбаатай өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд орон нутагт төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байгаа, тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцсон байна.
Иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр цахим сургалт зохион байгуулж, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж байна.
Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны түвшинд үнэлэлт өгөх шалгалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа юм.
 
 
 
 
 
 
 
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%