ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР” ДУНД СУРГУУЛИЙН ЗАСВАРЫН АЖЛЫГ ЧАНАРТАЙ, ХУРДТАЙ ЯВУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2021-09-10

Аймгийн ИТХ-аас хичээлийн шинэ жилийн бэлтгэл, зохион байгуулалтын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах ажлын хүрээнд “Хүмүүн цогцолбор” дунд сургуулийн их засварын ажил удаашралтай байгаа талаар сургуулын удирдлага, эцэг эхчүүдийн гомдол саналын дагуу засварын ажлыг гүйцэтгэгч болон захиалагч компаниудтай ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн уулзлаа.
Дунд сургуулын барилгын их засвар нь улсын төсвийн 733,6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд “Голден Прогресс” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан байна.
Засварын ажил 7-р сарын 25-нд эхэлсэн ба энэ хугацаанд гадна фасат, дээвэр, цонх солих ажлууд хийгдэж байгаа ч засварын ажил удаашралтай, гүйцэтгэгч компани биечлэн байдаггүй, туслан гүйцэтгэгч компаниуд оруулсан нь хүн хүч муутай, сургуулийн удирдлагын тавьсан санал, шаардалгыг хүлээж авдаггүй талаар сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг мэдээллээ. “Голден Прогресс” ХХК-ны захирал Б.Батбаяр ажлын явц, үр дүн, тулгарч буй бэрхшээл нөхцөл байдлын талаар танилцуулав.
Ковидын тархалтаас шалтгаалж дунд сургуулийн танхимын хичээл хойшлогдсон хугацаанд үлдсэн ажлаа яаралтай дуусгах, халаалт эхлэхээс өмнө сангийн ажлыг чадвартай бригадаар мэргэжлийн түвшинд хийлгэхийг ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн үүрэг болголоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%