ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

2021-08-31

Үндэсний томоохон бүтээн байгуулалт болох Богдхан төмөр замын ажлыг эхлүүлж, нээлтийн арга хэмжээг Төв аймгийн Баян сумын нутаг Маань өртөөнд зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцсон юм. Богдхан төмөр замыг Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох ба манай аймгийн Алтанбулаг, Баян, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө, 16.6 км хоёр хонгил, 1520 мм царигтайгаар барихаар төлөвлөсөн байна.
Энэхүү төмөр зам баригдсанаар Төв аймгийн нийгэм, эдийн засгийн байдалд эерэгээр нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон. Тэрээр хэлэхдээ: Өнөөдөр Монгол улсын Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай горимоор эхлүүлж, 3 жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. “Богдхан төмөр зам” нь Монгол улсын дэд бүцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бодитоор бүрэлдэн бий болж, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм. Мөн Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалтад тулгуурласан Хөшигийн хөндийд тээвэр логистикийн гурван шинэ терминал байгуулагдаж, экспорт нэмэгдэж, цаашид эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах суурь нөхцөл бүрдэж, Төв аймаг цаашид улсын зэрэглэлтэй хот болон тэлэх боломж бүрдэнэ хэмээсэн юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%