Өнөөдөр /2021.08.19/Дархан Сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбаяр Дархан сумын 1-р багийн цахир, барилгачид, 3-р багийн ширээ нуруу, 7-р багийн өрхийн тариаланчдын хөлс хөдөлмөрөө шингээсэн шинэхэн ногоогоо борлуулж буй иргэдтэй уулзлаа.
Дархан сумын 1 дүгээр багийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Ганбаяр:
“Өрхийн тариаланчдын хувьд тарьж ургуулсан ногоогоо борлуулах тал дээр дэмжлэг хэрэгтэй байсан. Энэ асуудалд анхаарал хандуулан 2021 оны 11 дүгээр сарын 1 хүртэл жимс, төмс хүнсний ногоогоо Дархан хотын хаана ч борлуулж болох шийдвэрийг шуурхай шийдвэрлэж өгсөн УИХ гишүүн, аймаг орон нутгийн удирдлагууддаа сумын төлөөлөгчийн хувьд талархаж байгаагаа илэрхийлье. Өрхийн тариаланчид жимс төмс хүнсний ногоо, хүлэмжний аж ахуй эрхэлдэг иргэдийг дэмжих тал дээр ажлуудыг цаашид санаачлан, сайжруулан хэрэгжүүлэх болно. Ингэснээр өрхийн тариалан эрхлэгчдийн тоо нэмэгдэж, эрүүл эко ногоо үйлдвэрлэн Дархан хотын иргэддээ нийлүүлэхийн зэрэгцээ өрхийн хэмжээнд нэмэлт орлоготой болох боломж бүрдэх юм” гэв.
Ганзам худалдааны төвийн гадна борлуулж байгаа жимс, төмс хүнсний ногооны үнийн талаар мэдээлэл өгье
- Сонгино-1500₮ / 1кг
- Лууван- 2500₮/ 1кг
- Байцаа-1000₮/ 1кг
- Төмс- 1000₮ / 1кг
- Огурци- 1000₮/ 1кг
- Тарвас- 2500₮/ 1кг
- Чинжүү- 5000₮/ 1кг
- Манжин- 2000₮ / 1кг
- Салат навч 5000₮ / 1кг
- Брокколи- 5000₮ / 1кг
- Урт огурци- 3000₮/ 1кг
- Хаш- 8000₮/ 1кг
- Хулуу- 2000₮/ 1кг
- Жууцай- 1500₮ / 1кг