ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 07-Р САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2021-07-30

Хуралдаанаар бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах тухай, аймгийн тусгай хэрэгцээнд сум дундын отрын нөөц нутгийг тогтоох тухай асуудлыг хэлэлцүүлж ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр, үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай, хөрөнгө акталж данснаас хасах, үндсэн хөрөнгөнд үнэлгээ тогтоож худалдах зөвшөөрөл олгох тухай, аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2021 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцлээ.

  • Аймаг сумдын ИТХ-аас улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд улирал тутам хяналт тавин ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ болон ажлын албанаас Сайхан-Овоо, Дэлгэрцогт, Өлзийт сумдад хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажилд хяналтаар ажиллалаа. Цаашид хяналтын ажлыг шат дараатай зохион байгуулж бүх сумдад хүрч ажиллах юм.
  • Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрууд хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжиж идэвхжүүлж ажиллахаар гишүүн байгууллагууд санал солилцлоо. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчил гаргахад хүргэж болох эрсдэлийг бууруулах, хамгаалах арга замыг бэхжүүлэх, олон нийт, иргэдийн хүчирхийллийг үл тэвчих хандлага, мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх замаар хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажиллана.
  • Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр улсын чанартай 256 километр авто зам дамжин өнгөрдөг. Тус авто замаар өдөртөө 1200-1300 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд ордог. Улсын чанартай авто замд эвдрэл ихээр үүссэнтэй холбоотой зам тээврийн осол гэмтэл буурахгүй байна. Тухайлбал Дэлгэрцогт Мандалговь чиглэлийн 45 километр авто замд 449, Мандалговь Хулд чиглэлийн 100 километр замд 570 нүхэн эвдрэл үүсжээ. Замын эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарах шалгаан болхоос гадна авто машины бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлдөг. Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч танд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмийн дагуу хурдаа тааруулж, гэрлээ шилжүүлж зорчихыг анхааруулж байна. Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохицуулах салбар зөвлөлөөс авто зам засвар арчилгаа хариуцсан компанид орон нутгийн иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж авто замын засвар ашиглалтыг сайжруулж, засвар үйлчилгээ хийхэд анхаарч ажиллахыг чиглэл болгож байна.
  • 2021 оны 08-р сараас 2021 оны 10-р сарын 01-нийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн хэмжээнд “АРХИГҮЙ АМЬДРАЛЫГ ЦОГЦЛООЁ” аяныг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулна. Хоёр сарын хугацаанд үргэлжлэх аяны хүрээнд

- Иргэд олон нийтэд архи согтууруулах ундааны хор уршгийн талаарх мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалыг түгээх, мэдээлэл хүргэх

- Өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн архи согтууруулах ундааны хор уршгийн талаарх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг идэвхжүүлэх

- Баяр ёслол, хурим найр, тэмдэглэлт өдрүүдийг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэхэд уриалах

- Архины хамааралтай иргэдийг архинаас гаргах тусламж үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг ажлууд төлөвлөлөө.

  • Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл үндэсний болон орон нутгийн зөвлөлөөс гарсан зөвлөмжийн биелэлтийг хянаж, богино болон урт хугацаанд гамшгийн эрсдэлийг бууруулахад бодлого, салбар хоорондын зохицуулалтаар хангах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлтэй цахимаар хуралдлаа.

Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2021 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэж Коронавируст халдвар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өнөөгийн байдал, халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр, Эрчимжиж буй газар хөдлөлтийн эрсдэл, нөхцөл байдал, цаашид баримтлах чиглэл, цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн гамшгийн эрсдэлийн зам, дэд бүтцийн салбарт бууруулах, Гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулахад эрсдэлийн сан бүрдүүлэх нөхцөл ач холбогдлын талаар хэлэлцлээ.

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медиалаар шагнагдсан иргэдийн шагналыг гардуулж өглөө.

Үүнд: МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР-1

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР-1

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР-1

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР-5

АЛТАН ГАДАС ОДОНГООР-35

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР-1

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР-13 иргэн  шагнууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%