Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Болдбаатарын 03 тоот албан хүсэлтийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Амгаланзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Цомог багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко хэлхээ”ХХК, “Монголиан флюр спарс” ХХК-ийн үйл ажиллагаанд иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу холбогдох хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор хяналт шалгалт хийлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Болдбаатар, Засаг дарга Д.Бэхбат, Байгаль орчны бодлогын мэргэжилтэн Э.Энхсугар нар ажиллаж үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналыг хүргүүлж, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, арга зүйн туслалцаа авч ажиллаа.
"Эко хэлхээ"ХХК-д сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынн даргын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 25 тоот албан бичиг, 4 дүгээр сарын 9-ний өдөр 30 тоот албан бичиг, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 58 тоот албан бичгээр, сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 01/381 тоот албан бичгээр, “Монголиан флюр спарс”ХХК-д сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 31 тоот бичгээр тус тус "Үүрэг чиглэл" хүргүүлж, ИТХ-ын дарга, сумын Засаг дарга нар 3 удаа очиж үзэж, шаардлага тавьж, ЗДТГ-ын мэргэжилтэн, ИТХ-ын хороодын гишүүдтэй хамтарсан шалгалтыг 1 удаа зохион байгуулаад байна.