ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ БЭХЖҮҮЛЭХЭД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2021-07-26

Энэ хүрээнд өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газраас 26 сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоо” сэдэвт цахим зөвлөгөөн зохион байгууллаа. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг бодитой болгоход эрүүл мэндийн хүний нөөцийг бэхжүүлэх асуудал чухал юм. Энэ ч утгаараа олон нийтийн оролцоотой анхан шатны үйлчилгээг хөгжүүлж, бэхжүүлэх зорилгоор олон улс орнууд өөрсдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн олон нийтийн эрүүл мэндийн ажилтныг бэлтгэн ажиллуулж байна. манай улсын тухайд газар нутаг, уламжлалт нүүдэлчин ахуй нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэхэд бэрхшээлтэй байдаг мөн ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд үзүүлдэг эрүүл мэндийн үйлчилгээ хязгаарлагдмал байдгийг үндэслэн олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх зайлшгүй шаардлагатай юм. Цахим зөвлөгөөний үр дүн нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоо түншлэлийг өргөжүүлэх замаар олон нийтийн эрүүл мэндийн ажилтантай болоход чиглэгдэж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%