Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 07 дугаар хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 85.7%-ийн ирцтэйгээр хийж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
1.Ээлжит хуралдааны товыг хойшлуулах тухай
2.Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай
3.Сайншанд сумыг төрийн дээд “Алтангадас одон”-д уламжлах тухай
4.Багуудад нэр өгөх тухай
5.Ээлжит хуралдааны тов зарлах тухай.