Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021.07.05-ны өдрийн 09.00 цагаас болно.
Хэлэлцэх асуудлууд:
- Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай
- Төрийн дээд шагналд уламжлах тухай
- Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрмийн тухай
- Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
- Аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлангийн тухай
- “Бэлчээрийн менежмент” хөтөлбөр батлах тухай
- “Шинэ Хөдөө-Булган” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
- Орон нутгийн өмч, хөрөнгийн тухай
- “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам” батлах тухай
- “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” батлах тухай
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай
- Иргэний зөвлөлийн ажлын тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр боллоо.