ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДҮҮРГИЙН 20-Н ХОРООНД “УЛААН БУЛАН” ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

2021-06-25

     Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дүрслэх урлагийг дэмжих сантай хамтран гэр хороололд урлагийг түгээх, иргэдийн амьдралд өнгө нэмэх зорилгоор “УЛААН БУЛАН” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
      Төслийн хүрээнд дүүргийн ГХУСАЗСЗ, Л.Мөнхтүвшин даргатай 14 дүгээр хорооны ЗДАА-аас иргэд, гэр бүл, хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлж эерэг хандлагад уриалах ажлыг санаачлан дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын 1 гудамжийг 6 хоногийн дотор тохижуулаад байна.
      Өнөөдөр энэхүү ажилтай ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал танилцлаа.
Тэрээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх эерэг хандлагыг бий болгох, хүүхэд гэмт хэрэг болон хүчирхийлээс өөрийгөө хэрхэн хамгаалах, иргэдэд хүүхдийн тухай хуулийг таниулах зэрэг гэр бүл рүү чиглэсэн ажлуудыг тусгаж өгсөн.
      Үүний нэг болох “УЛААН БУЛАН” төсөл хөтөлбөрийг дүүргийн 20-н хороо дээр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 81
2 / 2%
3 / 4%
50 / 62%
1 / 1%
25 / 31%