ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НООЛУУРЫН АНХАН ШАТНЫ ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДСАНААР 4000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

2021-06-25

Үндэсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Говь” ХК, “Гоёо” компани нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, 14.7 га газар бүхий ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн суманд барихаар шав тавьсан билээ. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлын үргэлжлэл болгож өнөөдөр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, “Говь” ХК-ний гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан нар хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Уг “Санамж бичиг”-ийн зорилго нь:
- Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх,
- Орон нутгийн иргэлийг ажлын байраар хангах, ажлын байраар хангагдсан иргэдийг нийтийн орон сууцанд хамруулах
- Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Монгол улс ойролцоогоор 9500 тонн түүхий ноолуурыг дэлхийн зах зээлд бэлтгэн нийлүүлдэг ба 90 орчим хувийг угаасан хэлбэрээр экспортолдог. Үлдсэн 10 хувийг дотоодын үйлдвэрлэгчдэд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон дотоод, гадаадын хэрэглэгчдэд түгээдэг байна. Тиймдээ ч “Говь” ХК болон “Гоёо” ХХК түүхий ноолуурыг дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар уг төслийг санаачилжээ. Ноолуурын анхан шатны үйлдвэр нь 4000 тонн түүхий ноолуур бэлтгэж, 2000 тонн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай бөгөөд орон нутгийн малчдаас түүхий эдээ бэлтгэнэ. Төслийн үр дүнд 4000 ажлын байр шинээр бий болох бөгөөд орон нутаг, улс орны эдийн засаг болон экспортыг дэмжих онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%