ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДАД БАЯР ХҮРГЭН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2021-06-21

     Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсэж нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17 жилийн ойн баярын тохиолдуулан эх орон, байгаль дэлхий, ард иргэдээ болзошгүй аюул ослоос авран хамгаалах нэр хүндтэй хариуцлагатай албанд бие сэтгэлээ зориулан ажилладаг Онцгой байдлын газрын алба хаагчдад төрийн одон, медаль болон аймгийн шагналыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
 
      Шагналыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өглөө. Цэргийн гавьяаны одонгоор Бэлтгэл дэд хурандаа Д.Түвшинбаатар, Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн хяналтын улсын байцаагч дэд хурандаа Ш.Одхүү нар, Цэргийн хүндэт медалиар Бэлтгэл дэд хурандаа Ж.Жаргалсайхан, Хүдэр сум дахь эрэн хайх аврах салбарын дарга М.Ганбаатар, Гал түймэр унтраах аврах 19 дүгээр ангийн аврагч гал сөнөөгч Г.Гантулга нар, Шударга журам медалиар Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Нямдорж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр Орхонтуул сум дахь Улсын нөөцийн 18 дугаар цэгийн нярав С.Мөнхцэцэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн жолооч Б.Ганжолоо, Эрэн хайх аврах ангийн Химичин аврагч З.Сансар, А.Бат-Эрдэнэ нар шагнагдсан бол аймгийн Засаг даргын Жуух бичгээр Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн Салааны захирагч Ж.Энхсайхан, Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн жолооч Д.Цэрэнболд, Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн жолооч Г.Ганбат нар шагнагдлаа. Мөн Онцгой байдлын газар, ЗДТГ-ын Цэргийн штаб, Цагдаагийн газар, Хилийн 0243 дугаар анги, Хилийн 0101 дүгээр анги, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн албаны бусад шагналуудаар алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
 
       2003 оны 06 дугаар сарын 20-ны өдөр УИХ-аас "Гамшгаас хамгаалах тухай" хуулийг баталж, үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор Батлан хамгаалах яамны харьяа Улсын Иргэний хамгаалалтын газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гал түймэртэй тэмцэх газар, Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Улсын нөөцийн газрыг нэгтгэн Онцгой байдлын албыг байгуулсан нь өдгөө 17 жилийн түүхтэй төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага болон хөгжсөн байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%