Монголын хөл бөмбөгийн нас насны шигшээ багт зориулсан бэлтгэлийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Г.Сурмаа, БТСГ-ын дарга Д.Алтанхуяг, МХБХолбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид, хөл бөмбөгийн холбооны хамт олон оролцлоо. Манзуширийн хийдийн өвөр бэлд байгуулагдаж байгаа уг бэлтгэлийн төв нь 5000мкв талбайтай бөгөөд 500мкв талбай бүхий хоёр давхар байшин, улсын хэмжээнд хамгийн анхны гэж хэлж болохоор 105х68 /олон улсын стандартад нийцсэн/ харьцаатай ногоон талбайтай гэдгээрээ онцлогтой юм.