Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн Сэлэнгэ аймгийн 31 эхийг Алдарт эхийн I одонгоор, 309 эхийг Алдарт эхийн II одонгоор шагнасан байна. Ирээдүй болсон үр хүүхдээ эрүүл энх, саруул сайхан өсгөн торниулж буй Алдарт эхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Ц.Эрдэнэбат нар 05 дугаар сарын 31-ний өдөр “Сэлэнгийн долгио” чуулгад гардуулан өглөө.