ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Ковид-19 цар тахлын үед хүүхэд хамгааллын асуудал хөндөгдөж байна.

2021-05-20

Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат 2021.05.20-ны өдөр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцаж, зарим тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.
 
Тэрээр хэлсэн үгэндээ: "Ковид 19-ийн хорио цээрийн цаг үед Гэр бүлийн хүчирхийллийн тоо буурахгүй, ихсэх хандлагатай байгаад онцгой анхаарч, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөн бие, сэтгэлээрээ хохирох, цаашлаад амь насаа ч алдах байдал гарч байна. Энэ цаг үед аймаг, орон нутаг, сумдын хамтарсан баг, холбогдох байгууллага, ажилтан, албан хаагч бүр хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цаг тухайд нь хамгаалах талаар анхааралдаа авч, хоорондоо ажлаа уялдуулж шуурхай ажиллах шаардлагатай.
 
Энэ бол хүний аюулгүй байдалд тулгарч буй бодит эрсдэл тул чиг үүрэг бүхий байгууллага бодитой арга хэмжээ авч, бусад байгууллагууд энэ чиглэлээр хамтран ажиллах нь вирусийн дэгдэлттэй тэмцэхтэй адил чухал асуудал юм" гэдгийг онцоллоо.
 
 
 
 
 
 
 


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%