ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-05-14

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн Зөвлөл, ЗДТГазрын Хууль эрх зүйн хэлтэс, аймгийн Цагдаагийн газар хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах чиг үүрэг бүхий албан тушаалтнуудын цахим сургалт” зохион байгуулагдлаа.
Уг сургалтын зорилго нь орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад аймгийн зохицуулах зөвлөлөөс нэгдсэн бодлого, чиглэлээр хангах, сумдын ажлын уялдаа холбоог хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар аймгийн зохицуулах зөвлөлөөс 2021 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр арга зүйн туслалцаа үзүүлэхэд оршиж байна. Сургалтад 27 сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвөлийн дарга, нарийн бичгийн дарга, цагдаагийн хэсгийн төлөөлөгчид, Зуунмод сумын цагдаагийн хэсгийн байцаагчид, иргэний зөвлөлийн гишүүд, олон нийтийн цагдаагийн ажилтан нар хамрагдсан юм.
Сургалтаар аймгийн салбар зөвлөлөөс 2021 онд дэвшүүлсэн зорилт, гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, 2020 онд аймгийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн талаарх мэдээлэл, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад анхаарах асуудал, зам тээврийн осол хэргийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2021 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал зэрэг тодорхой сэдвүүдээр холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнууд сургалт хийлээ.
Төв аймгийн ИТХ-ын дарга, салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 31 дүгээр тогтоолоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлийн ажиллах журам” бүрэлдэхүүнийг шинэчлэн батласны дагуу сумдын салбар зөвлөлүүд уг журамд нийцүүлэн зөвлөлийн журам, бүрэлдэхүүнийг ойрын хугацаанд шинэчлэн батлуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад орон нутгийн удирлагуудын идэвхи, оролцоог нэмэгдүүлэх үүрэг, чиглэлийг өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%