ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-н тэргүүлэгчдийн 5-р хуралдаанаар “Төв аймгийн хэмжээнд мал аж ахуйн хаваржилт, төл бойжилтын талаарх мэдээлэл”-ийг сонслоо

2021-05-14

“Төв аймгийн хэмжээнд мал аж ахуйн хаваржилт, төл бойжилтын талаарх мэдээлэл”-ийг Аймгийн ХХАА-н газрын дарга Н.Гантулга танилцууллаа.
Аймгийн хэмжээнд 12567 малчин өрхөд 4.8 сая толгой мал хаваржиж байна.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 50 хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 50 хувьд хэтэрсэн тооцоотой байна.
Нийт 1381 өрхийн 1145031 толгой мал отроор хаваржиж байгаагаас аймаг дотроо 599 өрхийн 485150 толгой мал, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Булган зэрэг аймгийн 398 өрхийн 370861мал манай аймгийн 25 суманд, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ, Булган, Дорнод, Дорноговь аймгуудад манай аймгийн 17 сумаас 161 өрхийн 99127 толгой мал, аймаг дундын отрын бүс нутгуудад 8 сумын 153 өрхийн 139760 толгой мал, сум дундын отрын бүс нутагт 4 сумын 70 өрхийн 50133 толгой мал отроор тус тус хаваржиж байна.
Нийт 39 төрлийн индикатор ашигласан тойм судалгаагаар аймгийн нийт 27 сумаас эрсдэлийн зэрэглэлээрээ 13 сум зудын эрсдэлийн түвшин дунд, 14 сум зудын эрсдэлийн түвшин их гарсан байна.
Хаваржилт хүндэрч байгаа сумдад аймгийн Засаг даргын нөөц сан, НҮБ, ХХААХҮЯам, Азийн банк, МУЗН, Үндэсний үйлдвэрлэгч компаниудаас буцалтгүй тусламжууд үзүүлээд байна.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар хийсэн мэдээллийг хэлэлцээд шийдвэрлэсэн нь:
1. Мал хаваржилт, төл бойжилтийн үед гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор удирдлага, зохион байгуулалтаар хангаж, байгалийн гэнэтийн болон түр зуурын бэрхшээл /хүчтэй цасан ба шороон шуурга/ тохиолдсон нөхцөлд шуурхай ажиллах, мэдээллийг цаг алдалгүй хүргэх талаар сум, багийн удирдлага, холбогдох төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, идэвх санаачилгыг дээшлүүлэх.
2. Аймгийн газар тариалан бүхий сумдад 2020-2021 оны өвөл, хавар отор хийж байгаа малчин, мал бүхий иргэдийг газар тариалангийн үйлдвэрлэлийн ажил эхлэхтэй холбоотой бэлчээр чөлөөлөх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах
3. Сумдын мал эмнэлгийн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ядарч доройтсон мал, төл малд шаардлагатай мал тэнхрүүлэх, сувилах эм тариа, тэжээлийн бодисын нөөцийг шаардлагын хэмжээнд нэмэгдүүлэх, мал эмнэлгийн ажил үйлчилгээг чанартай гүйцэтгүүлэх, гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх талаар Мал эмнэлгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх, сумдын Засаг дарга нарыг үүрэгжүүлэх
4. Отроор өвөлжиж, хаваржсан өвөлжөө, бууцны орчмын хог хаягдал, сэг зэмийг цэвэрлэх, устгах, ариутгах ажлыг хийж гүйцэтгүүлэх, малчдыг уриалах оролцоог нь нэмэгдүүлэх
5. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх бэлчээрийн усжуулалт, хортон мэрэгчтэй тэмцэх ажлуудыг хугацаанд нь эхлүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
6. Мал эмнэлгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эхлүүлэхэд Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад малын эмч нарыг хамруулах, аймгийн төвийн болон сумын мал эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлуулан хэвийн ажиллуулахыг аймгийн Засаг дарга /Д.Мөнхбаатар/-д даалгаж, Тэмдэглэлээр өгсөн үүргийг орон нутагт хэрэгжүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвлөв.
 
                                                           ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%