Аймгийн ХХААГ-аас НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ-тай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн бараа материалыг Эрдэнэсант сумын малчдад хүргэлээ. Мөн аймгийн Улаан загалмайн хорооноос 30 өрхөд малын эрдэст тэжээл, тосон түрхлэг болон бэлэн мөнгөний дэмжлэг үзүүллээ.