ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 04-Р САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2021-05-05

1. 2021 оны 04-сарын 19 өдөр Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 6-р хуралдаан 100 хувийн ирцтэй цахимаар хуралдлаа. Хуралдаанаар
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдааны товыг 2021 оны 05-р сарын 05-ны өдөр танхим болон цахимаар хуралдахаар товлолоо.
2. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Мөн Аймгийн Засаг даргын ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд зарцуулах зардлын норматив батлах тухай танилцуулгыг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван танилцуулж аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
3. Аймгийн Орон нутгийн өмчийн газраас Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн орон сууц хувьчлах тухай, Аймгийн ЗДТГ-ын орон сууцны түрээсийн төлбөрийн жишиг үнэ тогтоох тухай асуудал оруулсныг хэлэлцэн тус орон сууцыг хувьчлахаар, аймгийн ЗДТГ-ын орон сууцны түрээсийн жишиг доод үнийг 1 метр квадрат тутамд 2000 төгрөг байхаар хэлэлцэж тогтоолоо.
2.2021 оны 04-р сарын 14-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 5 дугаар хуралдаан цахимаар хуралдаж түр хамгаалах байрны асуудал, Дундговь аймагт тарвага нутагшуулах хэрэгцээ, шаардлага өнөөгийн байдал, төрийн одон медалиар шагнуулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг “Алдарт эх “ одонгоор шагнуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Мөн хуралдаанаас МУ-ын гавъяат мал зүйч, ХАА-н ухааны доктор Л.Эрхэмбаяр “Шилмэл хонь үржүүлэг”-ийн талаар цахим хэлэлцүүлэг хийлээ.
3.Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төсөл, Удирдлагын академитай хамтран аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нарт суурь мэдлэг олгох зорилго бүхий сургалтыг 2021 оны 04-р сарын 28, 29-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа "Нутгийн удирдлагын эрх зүйн үндэс", "Орон нутгийн төсвийн удирдлага", "Орон нутгийн байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт" сэдвээр Удирдлагын академийн багш доктор, дэд профессор Я.Бямбаяр, доктор, дэд профессор Г.Жаргал, доктор,профессор Л.Отгонтуяа нар удирдаж явууллаа. Сургалтанд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, зарим сумдын ИТХ-ын дарга нар, аймгийн ИТХ-ын ажлын албаны алба хаагчид хамрагдлаа.
4.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч,Төлөөлөгчид болон сумдын удирдлагуудыг оролцуулан Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн талаар онлайн хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт Аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал Тогтвортой ХААГ Хөгжүүлэх нь, гадны аймагт байгаа оторлолт,өөрийн аймгийн отрын тойм, Өөрийн аймгийн отроор яваа малчдыг татан авах болон бусад аймгийн малчдыг Дундговь аймгийн нутгаар дайран өнгөрөх маршрут, гамшгийн үйл явц болон байгаль экологид нөлөөлсөн байдал, хөрсний төлөв, Дэрэн сумын тэжээлийн үйлдвэр зэрэг сэдвээр
мэдээлэл хийж цаг үеийн нөхцөл байдал, хаваржилт, отор нүүдлийн талаар танилцууллаа.
Хэлэлцүүлэгт оролцсон Тэргүүлэгч,Төлөөлөгчид Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн үндсэн чиглэл зэрэг бодлогын бичиг баримтад туссан хөдөө аж ахуйн хөтөлбөр, төлөвлөлтийг сайжруулахад анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Цаашид сар бүр аймгийн 2025 он хүртэлх үндсэн чиглэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орсон заалтуудыг хариуцсан газар хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээллийг тэргүүлэгчдийн хурлаар болон ИТХ-ын хороодын үйл ажиллагааг чиглүүлж хэлэлцүүлэн мэдээлэл авч дүгнэлт өгч байх ажлыг сар бүр зохион байгуулж хэвшүүлэхээр төлөвлөлөө.
5.Сүм хөх бүрдийг сэргээх зорилго бүхий орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бий болсон бүтээн байгуулалтын ажлын үр дүн, орон нутгийн өмчид бүртгэлтэй эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт цаашид ямар зохион байгуулалтаар ажиллах талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 50 дугаар тогтоолоор байгуулсан.
Ажлын хэсэг нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн. Ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Төсөв санхүү, эдийн засгийн хорооны дарга П.Бямбалхагва ахалж байна.
Ажлын хэсэг 2021 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр буюу өнөөдөр газар дээр нь очиж эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцлаа. Ажлын хэсэг бүрэлдэхүүнээрээ хуралдаж дүгнэлт гаргаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах юм.
6.Улсын Их Хурал, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран 2021 оны 04 сарын 15-нд багтаан 15 сумын ИТХ-ын төлөөлөгч нарт сургалт зохион байгуулахаар хөтөлбөр, хуваарийг гаргаж ажиллалаа.
Хуваарийн дагуу 2021 оны 04-р сарын 02-ны өдөр Дэлгэрцогт, 04 дугаар сарын 8-ны өдөр Дэрэн, сумын төлөөлөгчид хамрагдлаа.
Сургалтыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, орон нутгийн төсвийн удирдлага, байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт сэдвээр явууллаа.
Сургалт нь шинээр сонгогдсон төлөөлөгч болон дахин сонгогдсон төлөөлөгч нарт хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, практикт гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.
7.Улаанбаатар хот болон хөрш зэргэлдээ аймгуудад халдвар ихээр нэмэгдэж нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хуралдаанаар зөвлөлийн гишүүдийг Мандалговь хотруу орох гарах чиглэлийн постуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах шийдвэр гаргасны дагуу тус зөвлөлийн гишүүд 03-р сарын 29-ны өдрөөс 04-р сарын 23-ны өдрүүдэд Хяналтын үүрэг гүйцэтгэж цаг үеийн нөхцөл байдал болон гарч буй санал, хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.
8. Монгол Улсын цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос тогтоогдож шүүхийн шийдвэр гарсан Дундговь аймгийн хэлмэгдсэгдийн ар гэрт нөхөн олговорыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13.2 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар 2021 оны 04-р сард Өндөршил сумын иргэн Б.Маам, Сайнцагаан сумын иргэн Ц.Мягмар нарт тус бүр дөчин сая төгрөгийг олголоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%