ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх таатай орчинг бүрдүүлэх учиртай.

2021-04-28

БУЛГАН АЙМГИЙН ТАРИАЛАНЧДЫН ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨНД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт тариаланчид та бүгдийнхээ энэ өдрийн амгаланг айлтан аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн хөгжлийн төлөвлөгөөнд газар тариалангийн талаар баримтлах бодлогоо тусган, хэрэгжүүлэх арга хэмээг зохион байгуулан ажиллаж байна.

Булганчууд бид мах, гурил, төмс зэрэг нэн тэргүүний хэрэглээний хүнснийхээ дийлэнх хувийг та бүхний хүчээр хангаж, Улсад тариалалтын хэмжээгээрээ тэргүүлэх байр суурь эзлэж байгаа нь манай малчид, тариаланчид, ногоочид Та бүхний өрнүүн их хөдөлмөрийн үр дүн юм.

Цаашид хөдөө аж ахуйн салбар нь өөрийгөө тэтгэх, хамгаалах чадвартай байх, байгаль цаг уурын эрсдэл, болзошгүй сөрөг нөлөөлийг харьцангуй гарз хохирол багатай давах боломжийг бүрдүүлсэн байх ёстой.

Ийм учраас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон сортуудыг гаргах, хөрсний үржил шимийг хамгаалах, нөхөн сэргээх, дэвшилтэт технологийг нутагшуулахад салбарын эрдэмтэн, мэргэжилтэн, тариаланчид та бүхний хамтын ажиллагаа чухал юм. Тариалангийн салбарт нийлүүлсэн орчин үеийн техник, дэвшилтэт технологи дээр ажиллах мэдлэг чадвартай инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд мөн анхаарах шаардлагатай байна.

Ингэж хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг үр ашигтай, найдвартай эрхлэх эрх зүй, эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн таатай орчинг бүрдүүлснээр энэ салбарын хөгжил улам бүр өнгө нэмэх учиртай.

Түүнчлэн тариалангийн бүс нутагт байгаа малчдын нийгмийн асуудлыг шийдэх, малын бэлчээр гаргаж ашиглалт багатай бэлчээрийг усжуулах, төрийн үйлчилгээг хүргэх боломжит зохион байгуулалт хийхэд тариаланчид, малчдын хамтын оролцоог хөгжүүлэн ажиллахад сум, орон нутгийн удирдлага онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай тулгарч байна.  

Эрхэм Тариаланч та бүгд аймгийнхаа газар тариалангийн салбарт дэвшүүлж буй зорилтыг хэрхэн үр ашигтай хэрэгжүүлэхэд энэхүү зөвлөгөнөөр дамжуулан оюун бодлоо тунгааж, салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлуудаа нухацтай хэлэлцэн, үр бүтээлтэй санал санаачлага гаргана гэдэгт итгэлтэй байна.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%