Хорооны дарга: 1. Оргойн Буяннэмэх
Гишүүд: 2. Амгалангийн Идэрпүрэв
3. Тогоохүүгийн Мөнхзориг
4. Цэрэндоржийн Жамбалсүрэн
5. Энхтөрийн Доржсүрэн
6. Бадамраагийн Батбаатар
7. Эрдэнэцогтын Нямдорж
Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны эрхлэх асуудал:
а/ Нутгийн удирдлагын талаарх хууль тогтоомж болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, Хурлын шийдвэрүүдийн хэрэгжилт, бодлого төлөвлөлтийн асуудлуу
б/ Аймгийн гадаад харилцааны бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн асуудлууд
в/ Сонгуулийн асуудлууд
г/ Төр, сүм хийдийн харилцааны асуудал
д/ Улс төрийн намуудтай харилцах асуудал
е/ Төлөөлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудал
ё/ Хурлын дүрэм, Хуралдааны дэгийн асуудал
ж/ Нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж дүгнэлт гаргах асуудал
з/ Онцгой байдал, гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаарх хууль, хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хянаж шалгах, Шүүх, прокурор, аудитын байгууллагуудтай харилцах асуудал
и/ Хүний нөөцийн асуудал
к/ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт тавих
л/ Батлан хамгаалах багц хуулийг сурталчлан орон нутгийн хамгаалалтын тогтолцооны үндсийг бүрдүүлэхэд чиглэсэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ
м/ Орон нутгийн төрийн байгууллагын мэдээллийн цахим сан, түүний хамгаалалт, мэдээллийн дэд бүтцэд хууль бусаар нөлөөлөх шинж байдал, урьдчилан сэргийлэх талаарх асуудал.
н/ Тухайн салбарын бусад асуудал