Хорооны дарга: 1. Аюушийн МӨНГӨНБАЯР
Гишүүд: 2. Сосорбурамын ЦАГААНБААТАР
3. Дашийн ГАНБАЯР
4. Төмөрийн БААТАРМӨНХ
5. Авирмэдийн ДАВАА-ОЧИР
6. Баатарын НЯМЛХАГВА
7. Лхагвасүрэнгийн АМГАЛАНБАЯР
Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо;
а/ Газар түүний хэвлий, ой, ус, агаар, ан амьтан, ургамал болон бусад баялагийн талаар хууль, Хурлын шийдвэрүүдийн хэрэгжилт, бодлого төлөвлөлтийн асуудал
б/ Байгаль орчныг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, шашны байгууллагуудтай харилцан ажиллах асуудал
в/ Байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглуулах, экологийн тэнцвэрт байдал, ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хөндөгдсөн газрын хэвлийн нөхөн сэргээлт, доройтлоос хамгаалсан байдалд үзлэг шалгалт зохион байгуулж шаардлагатай арга хэмжээ авахуулах асуудал
г/ Аймаг, сумдын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хамгаалалтын горим, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хянаж шалгах
д/ Хүн, малын ундны усан хангамжийн асуудал
е/ Хөдөөгийн хөгжлийн бодлогын асуудал
ж/ Газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн талаарх хууль, Хурлын шийдвэрийн асуудал
е/ Мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эрүүлжүүлэх бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн асуудлууд
и/ Ариун цэвэр, хог хаягдал, химийн хорт бодисын асуудал
к/ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт тавих
л/ Тухайн салбарын бусад асуудал