Хорооны дарга: 1. Батмөнхийн УРАНЖАРГАЛ
Гишүүд: 2. Цэвээнжавын БУРМАА
3. Мөрнэрэнгийн ЭНХБАТ
4. Дашцэрэнгийн АЛТАНЦЭЦЭГ
5. Агваансодномын ОЮУНЦЭЦЭГ
6. Батбаярын ЖИГМЭДДОРЖ
7. Буянтогтохын ОТГОНБАЯР
Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооны эрхлэх асуудлууд;
а/ Аймгийн хүний хөгжлийн индексийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бодлого шийдвэр боловсруулахад ашиглах
б/ Аймгийн иргэдийн боловсрол, боловсролын салбарын шинэчлэлт, хүүхдийн сурлага хүмүүжлийн талаарх хууль тогтоомж, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, Хурлын шийдвэрийн хэрэгжилт, бодлого төлөвлөлтийн асуудал
в/ Хүн ам зүй, эрүүл мэнд, эм хангамж, нийгмийн халамж, даатгал, хүнсний аюулгүй байдлын асуудал
г/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд, ганц бие өндөр настан зэрэг нийгмийн халамж онцгойлон шаардах иргэдийн асуудал
д/ Хүн амын хөдөлмөр эрхлэлт, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах асуудал
е/ Соёл урлаг, мэдээллийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх асуудал
ё/ Ард түмний түүх, соёл, оюуны өвийг сэргээх, хамгаалах, өвлүүлэх асуудал
ж/ Хүүхэд, залуучууд, ахмад настан, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, тэдгээрийн талаарх хууль, хурлын шийдвэрийн асуудал
з/ Биеийн тамир, их спортын талаарх хууль, хурлын шийдвэрийн асуудал
и/ Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж иргэдээс тэдгээрийн талаар гаргасан гомдол санал хүсэлтийг судлан шийдвэрлүүлэх асуудал
/ Хүний нөөцийн асуудал
л/ Захиргааны болоод дотоод хяналтын үр дүнд хяналт тавих
м/ Иргэн, төрийн бус байгууллагуудтай харилцан ажиллах асуудал
н/ Тухайн салбарын бусад асуудал