ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Хэлмэгдсэн иргэдийн үр, хүүхдүүдэд 40 сая төгрөгийн нөхөн олговор олголоо.

2021-04-23

Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай" хуульд заасны дагуу хэлмэгдсэн иргэдийн үр, хүүхдүүдэд тус бүр 40 сая төгрөгийн нөхөх олговор олгож, энэ сарын 23-ний өдөр гардуулан өглөө.
 
Иргэн Л.Самданлүндэвийн аав Ц.Лувсаншарав нь 1938 онд хилс хэргээр хэлмэгдсэн бөгөөд түүнийг 1992 онд Дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгажээ.
 
Иргэн Л.Тунгалагийн аав Я.Лувсаншарав нь 1954 онд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэн 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Түүнийг 2012 онд Дээд шүүхийн 61 дүгээр тогтоолоор цагаатгажээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%