Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба нь УИХ-ын тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрүүдэд 27 сумын ИТХ-ын төлөөлөгч нарт сургалт зохион байгуулахаар хөтөлбөр, хуваарийг батлан ажиллаж байна.
Хуваарийн дагуу 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянхангай, Заамар, Цээл, Угтаалцайдам, Сэргэлэн сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, нийт 105 төлөөлөгчдөд цахимаар сургалт зохион байгууллаа.
Уг сургалт нь шинээр сонгогдсон төлөөлөгч болон дахин сонгогдсон төлөөлөгч нарт хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, практикт гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.
Сургалтыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, орон нутгийн төсвийн удирдлага, байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт сэдвээр явууллаа.
Тус сургалтад 5 сумын шинээр сонгогдсон болон дахин сонгогдсон төлөөлөгчид оролцсоноос Баянхангай сумын 9 , Заамар сумын 15, Цээл сумын 8, Угтаалцайдам сумын 10, Сэргэлэн сумын 13 төлөөлөгчид шинээр сонгогдсон төлөөлөгчид байв.