Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба нь УИХ-ын тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрүүдэд 27 сумын ИТХ-ын төлөөлөгч нарт сургалт зохион байгуулахаар хөтөлбөр, хуваарийг батлан ажиллаж байна.
Хуваарийн дагуу 04 дүгээр сарын 02-ны өдөр Баяндэлгэр, Баянчандмань, Эрдэнэ сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, нийт 57 төлөөлөгчдөд цахимаар сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, орон нутгийн төсвийн удирдлага, байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт сэдвээр явууллаа.
Баяндэлгэр сумын 15 Төлөөлөгчөөс 9 , Баянчандмань сумын 21 Төлөөлөгчөөс 9, Эрдэнэ сумын 21 Төлөөлөгчөөс 9 нь тус бүр шинээр сонгогдсон бөгөөд өнөөдрийн сургалт нь шинээр сонгогдсон төлөөлөгч болон дахин сонгогдсон төлөөлөгч нарт хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, практикт гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.