ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төв аймгийн малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

2021-04-22

27-нд Төв аймгийн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, нийт нутгаар салхи ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Салхи: 27-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед 22 м/с хүрч ширүүсэн, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 27-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, Томоохон голын хөндий дагуух нутгуудаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
Иймд Та бүхэнд хүчтэй шороон болон цасан шуурганы үеэр иргэн бүр анхаарал сэрэмжтэй байж
-Хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 92
3 / 3%
3 / 3%
58 / 63%
2 / 2%
26 / 28%